 |
Од
|
|
 |
Male
23 years old
California
United States
Last Login: 5/26/2009
|
|
|
|
View My:
Pics
| Gifts
|
|
|
Од's Details
|
| Status: | Single | | Zodiac Sign: | Cancer |
|
|
![]() |
Од's Latest Blog Entry
[Subscribe to this Blog]
|
Funk Beat - Chamdaa Hairtai
(view more)
|
| [View All Blog Entries] |
|
Од's Blurbs |
About me:
Сайн байна уу?
Намайг Энх-Од гэдэг. Гэхдээ ихэнх хүмүүс намайг Од гэж дууддаг.
Багаас минь гэрийнхэн, найз нөхөд, ангийнхан гээд ер нь бүгд л Од гэж дуудсаар ирсэн. Зөвхөн албан ёсны бүртгэл, бичиг баримтууд дээр л Энх-Од гэж бичигдсэн байдаг. Бараг би өөрөө ч бүтэн нэрээ мартах шахжээ. Бүтэн нэрээрээ дуудуулахаас Од гээд хагас нэрээр дуудуулах нь надад илүү ойр дотно таатай санагддаг. Энх-Одоо гээд дуудахаар нэг л хүйтэн хөндий, эсвэл намайг загнаж зэмлэхгээд ч байгаа юм шиг сэтгэгдэл төрдөг.
Би бусдын адил 10 жилийн сургууль төгсөж, конкурс өгч МУИС-д элсэж орсон. Гэвч би математикч болохыг хүсээгүй, сонирхоогүй болохоор 2 жил сураад сургуулиа орхисон. Магадгүй миний алдаа ч байж болох юм. хэхэхэ
Хөгжим сонсох, кино үзэх, биллиард, ширээний теннис, хөзөр тоглох, аялал зугаалгаар явах, найзуудтайгаа дэмий ярьж хөгжилдөх дуртай. Гэртээ ганцаараа хөгжимөө чангалаад солиотой галзуу юм шиг орилж дуулах дуртай. Цас ч юм уу бороо орсоны дараа хөнгөн бодолт автаад ганцаараа хотын гудамжаар хаашаа ч хамаагүй алхах дуртай. Заримдаа бүтэх бүтэхгүй нь хамаагүй маш олон зүйлийн тухай мөрөөдөх дуртай. Хэдэн ч цагаар хэнтэй ч хамаагүй сонирхолтой сэдвээр мэтгэлцэж ярих дуртай.
Зарим хүмүүс шиг гоё машин, өндөр албан тушаал, баян чинээлэг амьдрал би мөрөөддөггүй. Хүн бүхэнд хэрэгтэй, дуртай зүйлийг нь бүтээчихээд "Би энийг хийсэн" гээд өөрөө өөрөөрөө бахархаж амьдрахыг би хүсдэг.
Ихэвчлэн ганцаараа байх нь надад таалагддаг. Миний амьдрал хэн нэгнээс хамаарахыг би хүсдэггүй. Идэх хоолоо өөрөө хийж, өмсөх хувцасаа өөрөө угааж, цэвэрлэж, өөртөө хэрэгтэй бүхнээ зөвхөн өөрийнхөө мөнгөөр худалдаж авахыг би хичээдэг.
Хааяа хэн ч тэсвэрлэж чадахааргүй их муухай ааштай. Гэхдээ би үүндээ санаа зовдоггүй. Яагаад гэвэл би хэвийн, эрүүл саруул ухаантай хүн учраас янз янзын л авир гарах ёстой.
Би та нартай л адилхан энгийн нэгэн бие хүн.
Миний тухай нэг иймэрхүү.
Эцэст нь миний блогоор зочилоод үзээрэй!
http://www.the-od.tk
Хүндэтгэсэн Од.
|
Who I'd like to meet:
|
|
| Од's Friend Space (Top 7) |
|
|
|